2015 оны шилдэг тамирчдыг шалгарууллаа

2016 оны 4 сарын 20

Сербийн нэрт тамирчин Новак Жокович Лауреусийн шагналыг гурав дахь удаагаа хүртлээ.

ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо Лауреусийн 2015 оны шилдэг тамирчдыг шалгаруулах ёслолын ажиллагаа даваа гаригт/2016.04.18/ боллоо. Үүгээр АНУ-ын талбайн теннисний тамирчин Серена Уильямс Лауреусийн академийн шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарчээ.  Эмэгтэй шилдэг тамирчны шагналд АНУ-ын хөлбөмбөгчин Карли Ллойд, Этиопийн хөнгөн атлетикч Гензебе Дибаба, Австрийн уулын цанын Анна Феннингер, Ямайкийн хөнгөн атлетикч Шелли Энн Фрейзер Прайс нарын нэрс дэвшигдээд байсан юм. Мөн 2015 оны шилдэг эрэгтэй тамирчнаар талбайн теннисний Новак Жокович, оны шилдэг багаар Шинэ Зеландын регбийн үндэсний  шигшээ баг  Оол Блакс, оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй тамирчнаар Даниэл Диас нарын зэрэг баг тамирчид шалгарчээ.

Сербийн тамирчин Новак Жоковичийн хувьд энэ шагналыг гуравдах удаагаа хүртэж байгаа юм.

Эх сурвалж: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна