Генералуудын өдрийг тэмдэглэнэ

2016 оны 4 сарын 20

Жил бүрийн дөрөвдүгээр сард цэргийн дээд генерал цол олгож эхэлсэн өдрийг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Генерал цол бий болсны 72 жилийн ой тохиож байна.

Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгож байжээ.  Харин өдгөө Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас 160 гаруй  цэргийн дээд цолтон төрөөд байгаа юм. Генерал цол бий болсны 72 жилийн ой, генералуудад хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар хариуцан дөрөвдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулах юм байна.

Д.ЦЭЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна