Хятад хэлний багш нарыг сонгон шалгаруулж авна

2016 оны 4 сарын 20

“Гүрэн” дээд сургууль нь 2015 оны дэлхийн шилдэг их сургуулийн нэг (Дэлхийд 13-т, Азид 2-т) Наньяаны Технологийн Их Сургуулийн дэргэдэх Күнзийн Хүрээлэнтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд Бизнесийн хятад хэл, Санхүүгийн хятад хэл, Нягтлан бодох бүртгэлийн хятад хэлний сертификатын сургалтуудыг 2016 оны 9 дүгээр сараас эхлэн явуулахаар бэлтгэж байна. Наньяны Технологийн Их Сургуулийн дэргэдэх Күнзийн хүрээлэнгээс энэхүү хөтөлбөрийн хүрээнд шалгарсан, “Гүрэн” дээд сургуульд хичээл заах боломжтой багш нарт багшлах эрх олгох зуны сургалтанд хамруулна.

Бизнесийн хятад хэл, Санхүүгийн хятад хэл, Нягтлан бодох бүртгэлийн хятад хэл заах сонирхолтой, шалгуур хангах хүмүүсийг бид бүртгэж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 99094136

guren.edu.mn