Америкчууд Исламд элсээгүй

2016 оны 4 сарын 20

“Исламын улс” зэвсэгт бүлэглэлд дэлхийн 70 орны иргэд элссэнийг Америкийн “NBC” телевизийн баримтат нэвтрүүлэгт өгүүлжээ. “Исламын улс” бүлэглэлээс зугтсан нэгэн эрэгтэй 11 мянган зэвсэгт дайчны мэдээллийг Америкийн телеaвизэд дамжуулсан аж. Энэ мэдээллийг “NBC” телевиз АНУ-ын терроризмтой тэмцэх төвд (CTC) хүргүүлсэн байна.

“Исламын улс” бүлэглэлд элссэн гадаадын орны иргэдийг Саудын Араб /579/, Тунис /559/, Марокко /240/, Турк /212/, Египет /151/, ОХУ /141/ тэргүүлж байгаа аж. Мөн Францын 49, Германы 38, Ливаны 30, Их Британийн 26, Австралийн 11, Канадын 7 иргэн хэт даврагчдын бүлэглэлд элссэн гэнэ. Хачирхалтай нь энэ дунд АНУ-ын нэг ч иргэн байхгүй аж.

 2013-2014 онд Сирид очсон 15 мянган гадаадын иргэний 30 хувь нь “Исламын улс” бүлэглэлд элссэн байна. “Исламын улс” дахь гадаадын дайчид 12-70 насны хүмүүс бөгөөд дундаж нас нь 26 аж. Түүнчлэн 18 нас хүрээгүй 400 хүүхэд хэт даврагчдын бүлэглэлд элсчээ. Гэр бүлийн байдлаар авч үзвэл 30 хувь нь гэрлэсэн, 61 хувь нь ганц бие хүмүүс аж. Хэт даврагчдын бүлэглэлд элсэгчид харьцангуй боловсролтой хүмүүс бөгөөд 1371 нь бүрэн дунд, 1028 нь бүрэн бус дунд боловсролтой гэнэ. Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна