“Intel” 12,000 ажилчдаа цомхотгоно

2016 оны 4 сарын 20

Компьютер инженерингийн “Intel” компани  зах зээлээ алдаж буйгаа хүлээн зөвшөөрч эхэллээ. “Intel” компаний зүгээс 2017 оны дунд үе гэхэд нийт ажилчдынхаа 11 хувь болох 12,000 ажилчдаа халж, цомхотгол хийх болсноо өнөөдөр /2016.04.20/ зарлалаа. Энэхүү мэдэгдлээс хойш компанийн хувьцааны үнэ гурван  хувиар унаад буй бөгөөд компани цаашид ашиггүй  компьютерийн чип үйлдвэрлэлтээс болж мөнгөө алдахгүй байхын тулд илүү анхаарлаа хандуулж ажиллана гэжээ.

Цомхотголын дүнд нэг жилд гэхэд 1,4 тэрбум ам. доллар хэмнэх бөгөөд “Intel”-ийн үйл ажиллагаа ухаалаг төхөөрөмжид шахагдаж, орон зайгаа алдаж байгаа гэнэ.

Г.СҮМБЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна