Оюутолгой 2 сая тонн баяжмал экспортод гаргажээ

2016 оны 4 сарын 20

“Оюу толгой” компани 2016 оны эхний улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр  /2016.04.20/ танилцууллаа. “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Аюулгүй ажиллагааг улам бүр сайжруулахын зэрэгцээ олон үзүүлэлтээр шинэ амжилт тогтоосон энэ улирлын үйлдвэрлэлийн тайлан нь манай хамт олны ур чадвар, хичээл зүтгэлийг илтгэж байна. Үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван жил гаруйхны хугацаанд хоёр сая тонн баяжмал экспортолсон нь бидний хэр хурдацтай өсч хөгжиж буйн нэг илэрхийлэл юм. Зах зээлийн нөхцөл байдал таагүй хэвээр байгаа ч “Оюу толгой”-н хамт олон тогтвортой, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоох зорилгодоо хүрэхээр урагшилж байна. Энэ хүнд хэцүү цаг үед манай баг хамт олон гол зорилгодоо анхаарал төвлөрүүлэн ажиллаж, зардал бууруулах, бүтээмж нэмэгдүүлэх чиглэлд ахиц гаргаж буйд сэтгэл хангалуун байна” хэмээн цохон тэмдэглэжээ.  

Энэ оны нэгдүгээр улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 3.1 хувиар өсч улирлын дүнгээр өдөрт дунджаар 106,000 орчим мянган тонн хүдэр боловсруулав. Энэ улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга нэмэгдсэнтэй уялдан баяжмалын үйлдвэрлэл өссөн. Баяжмал дахь зэсийн хэмжээ өмнөх улирлаас 0.5 хувь нэмэгдэж, улирлын дээд түвшинд хүрчээ. Харин урьдчилан тооцоолж байсанчлан, алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 30 орчим хувиар буурсан байна. Энэ нь нь хүдэр дэх алтны агуулга болон ил уурхайн  хоёрдугаар үе шатны олборлолт дуусах дөхөж буйтай холбоотой гэнэ.

Тус компани алтны өндөр агуулга бүхий ил уурхайн  хоёрдугаар үе шатны олборлолтыг эн энэ оны хоёрдугаар улиралд дуусгах төлөвтэй байгаа тул “Туркойз Хилл” компани 2016 онд 210,000–260,000 унц баяжмал дах алт үйлдвэрлэх төлвөө 255,000 – 285,000 унц алт болгон нэмэгдүүлжээ “Туркойз хилл” компани энэ онд “Оюу толгой”-гоос 175,000 – 195,000 тонн баяжмал дах зэс үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байна гэж мэдээлэв.

Д.ЦЭЭНЭ

 

“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн мэдээ

Бүх мэдээ нь үйлдвэрлэл, борлуулалтыг бүрэн хэмжээнд тусгасан болно. 2015 оны 1-р улирал

2015 оны 2-р улирал

2015 оны 3-р улирал

2015 оны 4-р улирал

2016 оны 1-р улирал

2015 оны бүтэн жилээр

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

21,999

22,094

23,969

23,708

22,867

91,771

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

7,512

9,025

8,632

9,369

9,662

34,537

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

Зэс (%)

0.52

0.69

0.75

0.69

0.70

0.67

Алт (г/т)

0.48

1.09

0.56

0.92

0.63

0.78

Мөнгө (г/т)

1.16

1.46

1.90

1.67

1.92

1.56

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

130.9

215.5

210.3

231.8

229.5

788.5

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

25.7

25.6

26.6

24.7

25.1

25.6

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

33.6

55.3

56.0

57.3

57.6

202.2

Алт (‘000 унциар)

86

238

123

207

144

653

Мөнгө (‘000 унциар)

184

297

388

355

395

1,223

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

167.7

189.8

226.0

236.2

213.1

819.8

Борлуулсан баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

42.1

46.3

58.2

54.7

51.2

201.3

Алт (‘000 унциар)

200

177

200

160

175

737

Мөнгө (‘000 унциар)

219

245

334

360

305

1,158

Металл авалт (%)

Зэс

86.8

88.6

86.4

88.4

85.6

87.6

Алт

71.6

75.6

76.4

74.2

72.2

74.4

Мөнгө

65.4

70.6

73.0

70.8

66.4

69.9

                       
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна