“Цахим банкны аян” эхний тохирлын эзэд шагналаа гардан авлаа

2016 оны 4 сарын 20

ХААН Банкнаас орон даяар зарласан Цахим банкны урамшуулалт аяны эхний тохирлын эзэд 4-р сарын 17-ны Ням гарагт  МҮОНТ-ийн 1-р сувгийн шууд нэвтрүүлгээр тодорсон бөгөөд 4-р сарын 20-ны өдөр Төв ХААН Банкинд азтануудыг хүлээн авч уулзан шагналыг гардуулж өглөө. Тохирлын эздээр тодрсон азтай харилцагчдын шагналыг  ХААН Банкны Салбарын удирдлагын газрын захирал П.Агваан гардуулж өгөх, харилцагчдад амжилт хүслээ.       

Цахим банкны урамшуулалт аяны ширээний компьютерын азтанаар Баянгол салбарын харилцагч Ч.Ундармаа, Өмнөговь салбарын харилцагч Э.Замбага нар, Нөүтбүүкний азтанаар Орхон салбарын харилцагч Г.Отгончимэг, iPad-ны азтанаар Баянхонгор салбарын харилцагч Б.Түвшинзаяа, iPhone6s гар утасны азтанаар Баянзүрх салбарын харилцагч Ч.Болорцэцэг, Токио хотод аялах эрхийн эзнээр Сонгинохайрхан салбарын харилцагч Х.Оюунсүрэн нар тодорч ийнхүү шагналаа гардан авлаа.  Ингээд азтануудын сэтгэгдлээс хүргэе.  

Токиод аялах эрхийн азтан Х.Оюунсүрэн:  Юуны өмнө сэтгэгдэл маш өндөр байна. Би ХААН Банкаар үйлчлүүлээд 10 гаран жил болж байна. Цахим банкны аяны хүрээнд Экспресс банкаар гүйлгээ хийгээд азтан боллоо. Би үсчин мэргэжилтэй учраас ажлын онцлогоос хамаараад  өдөр бүрийн орлогоо өөрийнхөө картанд хийх шаардлагатай байдаг. Тиймээс Экспресс банкаар өөрийнхөө картанд орлогоо хийдэг. Экспресс банкаар үйлчлүүлэхэд их амар байдаг. Учир нь өөрөө бие даагаад хаанаас ч  хэзээ ч картандаа орлого хийх боломжтой нь надад таалагддаг. Өндөр хөгжилтэй Япон улсын нийслэл Токио руу аялах эрхийн эзэн болсондоо баяртай байна. ХААН Банкны Цахим банкны аянд идэвхтэй оролцоорой гэж танай сонины уншигчдад хэлмээр байна. Азтан болох боломж хүн бүрт нээлттэй байдаг юм байна.   

Нөүтбүүкний азтан Отгончимэг:  Би “Глобал удирдагч” Дээд сургуульд ОУ-ын худалдааны мэргэжлээр суралцдаг. Энэ жил төгсөх  4-р курсын оюутан. Мэдээж оюутан хүнд хамгийн чухал хэрэгсэл бол компьютер байдаг. Миний хувьд өнөөдөр азтан болж компьютер авч байгаадаа  маш их баяртай байна. Цахим банкны аян эхэлсэн байгааг мэдсэн ч азтан болно гэж огт төсөөлөөгүй  байсан. Их сайхан гэнэтийн мэдээ боллоо. Нөүтбүүкийн эзэн боллоо гээд ХААН Банкнаас залгахад их баярласан. Миний хувьд хичээлээ сайн хийгээд сургуулиа амжтилттай төссөнө. ХААН Банкны хамт олонд баярлалаа. Илүү олон хүнийг азтан болгож баярлуулаарай гэж хэлмээр байна.   

Аяны хүрээнд 14 хоног тутам Интернэт банк, Ухаалаг банк, Экспресс банк, Төлбөрийн карт, Мобайл банк, Телефон банк үйлчилгээний аль нэгээр дагнан хийсэн 5 болон түүнээс дээш гүйлгээнд 1 тохирлын эрхтэй болно. Мөн  хэрэглээний төлбөрөө хялбар төлөх боломжтой И-Биллинг үйлчилгээнд шинээр бүртгүүлсэн харилцагч бүрт 1 тохирлын эрх нэмэгдэж урамшуулалт аянд оролцох юм.      

Тус аян 6-р сарын 30-ны өдрийг дуустал орон даяар үргэлжлэх бөгөөд 14 хоног тутам 6 азтай харилцагчийг тодруулах юм. Хоёр дахь 14 хоногийн тохирлын эздийг тодруулах шууд нэвтрүүлэг 5-р сарын 1-ний Ням гарагт МҮОНТ-ийн 1-р сувгаар хүрнэ.  

Та аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  яг одоо  131917 дугаарт мессеж илгээж, www.info.khanbank.com  хаягт хандан, эсвэл 1800-1917 дугаарт залгах боломжтой.