Газар хөдлөлтөд нэрвэгчдэд хандив өгөхөөр болжээ

2016 оны 4 сарын 20

Японы алдартай зохиолч Харуки Мураками эмэгтэйчүүдийн сэтгүүлийн редакцитай хамтран Кюшу, Кумамота хотод болсон газар хөдлөлтөөр орон гэргүй болсон хүмүүст зориулж хандивын аян эхлүүлсэн байна. 

Хандивын аянг сэтгүүлийн Креа, Японд архины даруулга болгож хэрэглэдэг зууш Сурумэгийн нэрээр Креа Сурумэ Кумамото сан гэж нэрлэсэн байна.

Сэтгүүлийн вэб сайт дээр Мураками газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст Сурумэ зууш явуулахгүй, харин байгалийн гамшгийн хохирогчдод урт хугацаанд тусламж% хандив өгөх зорилготой гэж бичжээ.

Зохиолч Харуки Мураками өнгөрсөн жил тус сэтгүүлийн зурагчинтай хамт Кумомота мужаар аялж, иргэдтэй уулзаж, танилцсан юм байна.

Харуки Мураками “Газар хөдлөлтөд нэрвэгдэж, орон гэргүй болсон тэдгээр хүмүүсийн төлөө би санаа зовинож байна. Гамшигт нэрвэгдсэн тэдгээр хүмүүст тусалж, ямар нэгэн тустай зүйл хийх хүсэл дүүрэн байна” гэжээ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна