Фредди Меркюригийн хоолойн царааг шинжлэх ухаанаар тайлбарлав

2016 оны 4 сарын 20

Эрдэмтэд Queen хамтлагийн дуучин, домогт Фредди Меркюригийн өвөрмөц хоолойг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахаар дууны бичлэг, ярилцлагыг судалжээ. Одоогоос бараг 20 гаруй жилийн өмнө нас барсан домогт дуучин, дуу зохиогч Фредди Меркюри баргил, цээл хоолойн аль алинаар дуулж чаддаг байсныг түүний хоолойн цараа буюу дуулах багтаамж ихтэй байсантай холбон тайлбарлажээ.

Домогт дуучны хуучин дууны цомог, бичлэг, ярилцлагыг сонсч судлахад судлаачдын бүхэл бүтэн баг ажилласан бөгөөд судалгааны дүнг шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна. Эрдэмтэд судалгааны дүнг үндэслэн гайхалтай авьяастай дуучин хоолойн эгшгийн асар их багтаамжтай байсан гэдэг дүгнэлтэд хүрчээ. Дуучин Фредди Меркюри 1991 онд ДОХ өвчнөөс үүдэлтэй уушигны идээт үрэвслээр нас барсан юм. Тэрээр дөнгөж 45 настай байжээ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна