Банк хоорондын цахим худалдааг нэвтрүүллээ

2016 оны 4 сарын 20

Сэтгүүлч:
Д.Уламбаяр

Бэлэн бус төлбөр тооцооны системд төлбөрийн шинэ үйлчилгээ нэвтэрлээ. Өөрөөр хэлбэл та ямар ч банкны харилцагч байсан төлбөр тооцоогоо цахимаар хийхэд шимтгэлгүй болж буй юм. Энэ үйлчилгээний нээлт өнөөдөр /2016.04.20/ болж, Монгол банк бэлэн бус төлбөрийн хэрэгслийг дэмжиж, орчин үеийн шинэ технологи ашиглан э  суурилсан худалдааны төлбөр тооцоог банк хоорондын системд нэвтрүүллээ. Энэ нь банкууд Монгол банк дээр нэгдсэн данстай болсон гэж ойлгож болох юм. Ингэснээр цахимаар худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд банк тус бүр дээр данс нээж, эзэмших шаардлагагүй болж байна. Мөн иргэд өөрт буй банкны карт, дансаа ашиглан гүйлгээ хийхэд асуудалгүй болсон гэсэн үг. Жишээлбэл, орон нутгийн зорчигч тээврийн тасалбар захиалах иргэд “Драгон төв”-ийн Хаан банкны данс руу зөвхөн тухайн банкнаас нь шилжүүлэг хийх биш, өөрт буй банкныхаа данс, картыг ашиглан АТМ, цахим банкаас мөнгөө шилжүүлж болно.

Ийнхүү банк хоорондын цахим үйлчилгээг нэвтрүүлснээр цахим худалдаа эрхлэгч нь бараа, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, борлуулалтын сувгаа өргөжүүлэх, үйл ажиллагааны зардлаа хэмнэх, зах зээлээ тэлэх зэрэг эерэг нөлөөтэй юм. Мөн иргэд ямар банкны харилцагч байхаасаа үл хамааран бараа, үйлчилгээний төлбөрөө интернетээр шимтгэлгүй төлөх,  иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, шуурхай хүрч эхлэх юм. Банкуудын хувьд бэлэн бус төлбөр тооцооны системд төлбөрийн шинэ үйлчилгээ нэмэгдсэнээр олон улсад хурдацтай хөгжиж буй цахим худалдааны төлбөр тооцоог иргэдэд найдвартай хүртээмжтэй хүргэнэ.

Зураглаач Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна