Оросын гэрэл зурагчин Пулитцерын шагнал хүртэв

2016 оны 4 сарын 20

Оросын гэрэл зурагчин Сергей Понамаревын Нью Йорк Таймс сонинд нийтэлсэн Европыг нөмөрсөн дүрвэгсдийн их урсгалтай холбоотой цуврал гэрэл зургуудаараа Пулитцерын 2016 оны шилдэг гэрэл зургийн шагнал хүртжээ.

Пулитцерын шагналын хороо шилдэг гэрэл зургийн шагналын эздийг даваа гаригт нэрлэсэн юм. Сергей Понамаревтай хамт уг шагналыг түүний хамтрагч Маурисио Лимаг, Тайлер Хикс, Дэниэл Эттер нар хүртжээ.

Сергей Понамарев бол Пулитцерын шагнал хүртэж буй Оросын хоёр дах гэрэл зурагчин юм.

Ассошиэтэд пресс агентлагийн зурагчин Александр Александр 1992 онд Зөвлөлтийн ерөнхийлөгч Михаил Горбачевын эсрэг төрийн эргэлтийн үеийн гэрэл зургуудаар Пулитцерын шилдэг гэрэл зургийн шагнал хүртсэн гэрэл зурагчдын нэг байсан юм.

Тэрбээр мөн 1997 онд ОХУ-ын ерөнхийлөгч агсан Борис Ельциний сонгуулийн кампанит ажлын үеэр бүжиглэж буй зургаар хоёр дах удаагаа Пулитцерын шагнал хүртжээ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна