ОХУ НАТО-гийн төлөөлөгчид уулзаж байна

2016 оны 4 сарын 20

Харилцаа, хамтын ажиллагаагаа зогсоосноос хойш бараг хоёр жилийн дараа ОХУ болон НАТО-гийн төлөөлөгчид Брюссельд  өнөөдөр /IV.20/ уулзаж байна. Крым хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэнийг эсэргүүцэн НАТО Москватай хамтын ажиллагаагаа зогсоож, харилцаагаа тасалсан юм. НАТО-гийн гишүүн 28 орны төлөөлөгчид ОХУ-ын талтай Украины зүүн хязгаарын зөрчил зэрэг асуудлыг хэлэлцэхээс гадна цэргийн хамтын ажиллагааг сэргээх боломжийг ярилцах аж.

ОХУ өнгөрсөн оны есдүгээр сараас Сирид агаарын цохилт өгч, Туркийн арми Оросын байлдааны онгоцыг сөнөөснөөс үүдэн НАТО Москвагийн харилцаа улам муудаад байв. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Балтын тэнгис дэх АНУ-ын пуужин сөнөөгч хөлгийн дээгүүр Оросын байлдааны онгоц ниссэн юм.

НАТО зүүн Европын орнуудад цэргээ байршуулснаар зөрчил тэмцлийг өдөөсөн хэмээн ОХУ буруутгажээ. Харин Барууны орнууд ОХУ-ыг Украины зүүн хязгаарын зөрчлийг өдөөн хатгаж, хөндлөнгөөс оролцсонд буруутгаж байна.

Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна