АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

2016 оны 4 сарын 20

Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 23 дугаар хуралдаан болж, уулзалтын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар Ази, Европын дээд түвшний XI уулзалтын нэгдсэн хөтөлбөрийг эцэслэн баталсан. Мөн АСЕМ-ын 20 жилийн ойн дурсгалт хөшөө байгуулах эрх олгох болон зочид, төлөөлөгчдөд зориулсан гар утасны аппликейшн бүтээх тухай асуудлыг хэлэлцээд холбогдох дэд ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

АСЕМ Вилла зочид буудлын үйлчилгээ, бэлэг дурсгалын санхүүжилтийг дэд ажлын хэсгүүд ахин нягталсан талаар мэдээллэв. Эдгээр санхүүжилтийг Сангийн яамаар хянуулан батлуулахаар тогтлоо.

Үүнээс гадна Турк улсын Засгийн газраас үзүүлэх техникийн буцалтгүй тусламжийн асуудлыг хэлэлцсэн. Энэ асуудлыг Хууль зүйн яам нягталсны дараа дэд ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна