Солонгост ажиллах иргэдийг бүртгэнэ

2016 оны 4 сарын 20

Дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг Хөдөлмөрийн биржид бүртгэж эхлэхээр болжээ. Ингэхдээ тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулна. Дашрамд дуулгахад Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авахаар болжээ.

Жич: БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд заавал тэнцсэн байх хэрэгтэй. Хэрэв хэлний шалгалтандаа тэнцээгүй бол хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгөхгүй юм байна.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна