ЭЕШ-ын бүртгэл даваа гаригт дуусна

2016 оны 4 сарын 20

Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ бүртгэл ирэх даваа гаригт буюу энэ сарын 25-ны 18.00 цагт дуусна. Одоогоор бүртгэл 85 хувьтай байгаа талаар албаны хүн мэдээллээ. Энэ жилийн хувьд шалгалт бүрд 5800 төгрөгийн хураамж, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй.

Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн аваарай гэв. Энэ онд төгссөн шалгуулагчид төгсөж буй сургуулийнхаа харьяалагдах байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө гэв.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна