ШАТАР: Сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грект эхэллээ

2016 оны 4 сарын 20

Грек улсын Халкидики хотноо сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ жилийн тэмцээн шинэ заавраар буюу 2300 хүртэлх чансаатай шатарчдын ангилал нэмэгдсэн. Манай улсаас 2300 хүртэлх ангилалд спортын мастер М.Баасанжав (Хос мастер академи), Ц.Батсайхан (Мончесс клуб), Г.Ганцоож (Мончесс клуб), 2000 хүртэлх ангилалд спортын мастер Э.Хулан (МУБИС), Х.Итгэлт (Мончесс клуб) 1700 хүртэлх ангилалд спортын мастер Н.Энхнасан (Хос мастер академи), Т.Баяночир (Хос мастер академи), Н.Цогзолмаа (Хос мастер академи)нар оролцож байна. Өмнө нь явагдаж байсан тэмцээнүүдээс манай улсын шилдэг залуу мастер С.Билгүүн, Г.Мөнхбаяр, Б.Ану нар түрүүлэн аваргын алтан медаль хүртэж Олон улсын шатрын хобооны мастер цол хүртэцгээж байсан билээ. Шүүгчээр улсын шүүгч Цэрэндаваагийн Тулгаа ажиллаж байна гэж Монголын шатрын холбооноос мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна