Р.Гончигдорж Евразийн орнуудын парламентын дарга нарын анхдугаар зөвлөгөөнд оролцов

2016 оны 4 сарын 20

Оросын Холбооны Улсын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин, Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын дарга Чон Ый Хва нарын санаачлагаар Евразийн бүс нутгийн орнуудын парламентын дарга нарын анхдугаар зөвлөгөөн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Москва хотноо болов. Тус зөвлөлгөөнд Монгол, Орос, Солонгос, Афганистан, Армен, Азербайжан, Беларусь, Вьетнам, Индонез, Иран, Казахстан, Киргиз, Хятад, Камбож, Пакистан, Тажикистан, Тайланд, Филиппин, Энэтхэг зэрэг 19 орны парламентын төлөөлөгчид оролцов.

Зөвлөгөөний үеэр Евразийн бүс нутагт улс төр, эдийн засаг, ауюлгүй байдал, эрх зүй, хүмүүнлэг, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн парламент хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэх талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон Мэдэгдэл гаргав.  Монгол Улсыг төлөөлж дээрх зөвлөлгөөнд Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа нар оролцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна