Аюулд орвол алгаа ашиглаарай

2016 оны 4 сарын 20

Фэйсбүүк сүлжээгээр алгаа хар цэгээр будсан хэн нэгний зургийг та ойрын үед харсан ч учрыг нь ойлгоогүй явж байгаа бол энэ нь тун ч хэрэгтэй санаачлага гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Энэхүү аяны гол санаа нь хэрвээ та хэн нэгний нүднээс далд хүчирхийлэлд өртөөд байгаа бол, хэн нэгэн таныг заналхийлж айлгаж байгаа боловч өөрийгөө хамгаалах ямар ч аргагүй байдалд орсон үедээ дэргэд байгаа эсвэл хажуугаар тань зөрж өнгөрөх хэн нэгэнд дохио өгөх арга юм. Тиймээс хэрэв та энэхүү үйл явдлын гэрч болвол шууд цагдаа дуудах ёстой юм. Аян анх эхэлсэн цагаасаа хойш 24 цагийн дотор нийт 6000 хүнийг эгнээндээ нэгтгэсэн байна. Одоогийн байдлаар энэхүү сошиал аяны ачаар зургаан  хүн хүнд хэцүү нөхцөл байдлаас аврагдаад байгаа гэнэ.

Жишээ нь тэдгээрийн нэг болох жирэмсэн эмэгтэйг нөхөр нь зодож дарамталдаг байсан тул эмнэлэгт үзүүлэхээр явж байх үедээ эмчийн халаасан дахь үзгийг авч, гар дээрээ цэг зуржээ. “Надад хэн нэгэнд хичээн байж үг хэлж дамжуулах хэрэг огтхон ч байгаагүй. Долоо хоногийн дараа би төрнө. Тэр хүртэл аюулгүй газар байгаадаа баярлаж байна” хэмээн тэр  ярьжээ. 

Г.СҮМБЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна