Сугалаанд оролцох иргэдийн жагсаалт гарчээ

2016 оны 4 сарын 21

Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн дунд энэ сарын 28-ны өдөр сугалаа явуулахаар болсноо Төрийн сууцны корпораци /ТОСК/-аас мэдээлсэн билээ. Нийт 350 байрны түрээслэгчийг сугалаагаар тодруулах юм.  Сугалааг Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд цахимаар зохион байгуулах бөгөөд иргэдийн хувьд нээлттэй оролцох боломжтой. Хөтөлбөрт хамрагдахаар нийт 2407 иргэн бүртгүүлснээс 2367 иргэн түрээсийн орон сууцны сугалаанд эрхийг хангажээ. Ингээд сугалаанд оролцох эрхтэй иргэдийн жагсаалтыг ТОСК-аас гаргасан байна.

Д.ЖАГАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна