ОБЕГ өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

2016 оны 4 сарын 21

Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт болох гэж буйтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, анги, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн Онцгой байдлын газруудыг  энэ сарын 20-ны өдрийн 10.00 цагаас 24-ний өдрийн 10.00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг аймаг (Дархан-Уул, Орхон, Төв), нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгожээ.

Түүнчлэн Ази-европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын үеэр Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газарт байрлан ажиллах штаб, объектуудад Онцгой байдлын алба хаагчид томилогдон ажиллаж байгаа бол ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан штаб ОБЕГ дээр байрлан, бэлэн байдалд ажиллаж эхэлснийг ОБЕГ-аас мэдээллээ.

Д.УУДАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна