Нийтийн эзэмшлийн 1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэлээ

2016 оны 4 сарын 21

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн төв зам дагуух  1008 гэрэлтүүлгийн шонг угааж цэвэрлэлээ.

Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Монгол Улсын Их сургуулийн 90  оюутантай хамтран    Чингисийн өргөн чөлөөнд 280, Яармагийн гүүр 20, Наадамчдын гудамж 220, Нисэхийн гудамж, 111, Зайсангийн гудамж 165,  Нийслэл хүрээ баруун хэсэгт 36, Олимпийн гудамж 66,  Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэл  170,  Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу зэрэг газруудад нийт 1008 гэрэлтүүлгийн шонг угаав.

Одоогоор угааж цэвэрлэсэн 435 гэрэлтүүлгийн  шонг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан кодын дагуу саарал өнгөөр будаад байна. Иргэд, аж ахуйн нэгж  байгууллагууд нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бохирдуулж, зар наахгүй байхыг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна