Сайн гүйцэтгэлийн талаарх зарим кэйсүүд...

2016 оны 4 сарын 21

Борлуулалт өндөр байгааг хараад сайн гүйцэтгэл гэж дүгнэхэд эрт юм, учир нь борлуулалт өндөр боловч бүтээгдэхүүний өртөг өндөр байх, үр ашиггүй ажиллагаанаас болж компани алдагдал хүлээх нь элбэг,

Санхүүгийн тайлан өндөр ашигтай гарснаар эздэд энэ нь таалагдахуйц сайн гүйцэтгэл гэж үзэхэд хэцүү, энэ нь зээлийн борлуулалттай холбоотой авлага өндөр байх, зээлийн хүү болон эргэн төлөлтийн дарамтаас үүдэлтэй мөнгөн урсгал, хуримтлалгүй болсноор үйл ажиллагаа бүхэлдээ зогсох, өрсөлдөх чадвараа алдахад хүрэх тохиолдлыг сүүлийн 2 жил харуулж байна,

Амжилттай маркетинг хийж үйлчлүүлэгчийн урсгалыг хандалтыг авчирсан нь сайн үзүүлэлт гэж үзэн өндөр урамшуулал олгох нь зөв үү? Бодит байдал дээр үйлчлүүлэгчдийн урсгалыг гүйцэхүйц бүтээгдэхүүний нөөц, үйлчилгээний ажиллагсдын тоо, зохион байгуулалт процессыг уялдуулаагүйгээс сэтгэл ханамжгүй үйлчлүүлэгчдийг зах зээл дээр богино хугацаанд бэлтгэх эрсдлийг дагуулж байна...

Гүйцэтгэлийн үнэлгээгээр өндрөөр үнэлэгдэж, ажлын туршлага ур чадвар, ачаалал даахуйц баг бүрэлдэхүүнийг бий болгох нь компанийг урт хугацаанд тамирдуулах, ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөгт та итгэх үү? Улирлын онцлог, бизнесийн онцлог моделтой сайтар уялдуулсан төлөвлөлтгүйгээр гэнэтийн ачаалалд бэлтгэх, чанарын доголдолгүй гүйцэтгэл гаргах зорилготой бүрдүүлсэн хүний нөөц баг бүрэлдэхүүн эсрэгээр компанийн ашигт ажиллагааг эрс бууруулж алдагдалд хүргүүлэх тохиолдлууд олон гарч байна...

Өнөөдрийн компанийн удирдлагууд бизнесийн болоод менежер, ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээний системд сэтгэл дундуур байна, гүйцэтгэлийн үнэлгээний системийг бий болгох нь гол зорилго биш юм, харин компанийн санхүүгийн болоод стратегийн зорилгод чиглэсэн эцсийн үр дүнд линкдсэн тийм л системийг эрж хайж байна.

Энэ удаагийн KPi Workshop арга хэмжээнд гүйцэтгэлийг тойрсон өргөн хүрээтай асуудлыг хөндөхгүй, зөвхөн компанийн эзэд удирдлагуудын хүсч буй тэрхүү “Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг хэрхэн тодорхойлох, үнэлэх” сэдэвт төвлөрч кэйс дээр ажиллаж харилцан туршлага солилцох суралцах, цаашид компани дээрээ амжилттай хэрэгжүүлэх дээр олон талын хэлбэрээр бие биедээ тусалж зөвлөж ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Зохион байгуулалтын хувьд KPi Workshop арга хэмжээнээс гадна 2 үндсэн хэсгийг агуулж байгаа, 1-рт оролцогч хүний нөөцийн менежерүүдийн чөлөөт уулзалт, 2-рт хөдөлмөрийн салбарт оруулах хувь нэмрийн хүрээнд хэрэгжиж буй төслийн товч танилцуулга түүнд хэрхэн оролцох талаар санал солилцох болно.

Арга хэмжээнд менежментийн зөвлөх Г.Өлзийбуян урилгаар оролцож өөрийн туршлагаа хуваалцах ба арга хэмжээний турш оролцогч компаниудын бодит кэйсүүд дээр хамтран ажиллана.

Менежментийн зөвлөх О.Одхүү нь тус арга хэмжээний үндсэн хэсгийг хөтлөн явуулна, салбар салбарын 50 гаруй компаниудад хүний нөөцийн менежер, удирдах ажил, гүйцэтгэх захирал, менежментийн зөвлөхийн статусаар ажилласан туршлагатай зөвлөх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна