“ДЦС-3” -т гарсан гэмтлийн талаар тайлбар гарлаа

2016 оны 4 сарын 21

Өчигдөр төвийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ДЦС-3” ТӨХК-д ноцтой осол гарсан мэтээр мэдээллүүд гарсан. Үүнд “ДЦС-3” ТӨХК-ний зүгээс дараах тайлбарыг албан ёсоор өглөө.

Уг тайлбарт“2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 00.15 цагт “ДЦС-3” ТӨХК-ний 9 дүгээр зуухны хяналт удирдлагын системийн тэжээлийн блок гэмтсэний улмаас зуухны хэмжих хэрэгслүүд ажилгүй болсон тул үзлэг шалгалт хийхээр уг зуухыг 00.30 цагт зогсоосон. 01.35 цагт хяналт удирдлагын системийн тэжээлийн блокийг шинээр сольж, хэмжих хэрэгслүүдийг ажилд оруулан 9 дүгээр зуухыг галлаж, тээрмийн салхилуур “А”-г ажилд залгах үед зогсож байсан тээрмийн салхилуур “Б”-д огцом үлээлт явагдаж, тоноглолын тоосон системийн хамгаалах клапангууд нээгдсэн тул зуухны галлагааг зогсоон 04.20 цагт хамгаалах клапангуудыг хэвийн ажиллагаанд орууллаа” гэж дурджээ.

Дашрамд дурдахад урд орой нь буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн 22.00 цагийн үед  тус станцын ойролцоох орон сууцны байрны орчимд барилгын хогийн цэгт барилгын хог шатах үед их дуу чимээ гарсныг  оршин суугчид анзаарч нийтийн мэдээллийн сүлжээнд янз бүрээр таамаг дэвшүүлж мэдээлснээс олон нийтэд ташаа ойлголт өгөхөд хүрчээ. 

ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна