Түймрийн улмаас гурван хүн амиа алджээ

2016 оны 4 сарын 21

2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 31 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдэж гурван хүн нас барж, нэг хүн түлэгдэж гэмтжээ.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурсан байна. Ялангуяа Хэнтий, Дорнод, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан байна. 
Хаврын хуурайшилтын үед салхины хурд их байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлжээ.

Тухайлбал, өнгөрсөн хоногт Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна.
Мөн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар хээрийн түймэр гарч тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархан шатсан тухай дуудлагаар онцгой байдлынхан, Хөлөн буйр сумын иргэд, Булган сумын иргэд гээд нийтдээ 141 хүн гал унтраахаар ажиллаж байгаа гэлээ.
Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Зүүн гол” гэдэг газар ойн түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Сэлэнгэ сумын 8 иргэн, нийт 20 хүн түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм байна.

М.КЕЙТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна