О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар дэлхийн цомын тэмцээнд оролцож байна

2016 оны 4 сарын 21

Бразилын Рио Де Жанейро хотод болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээний өчигдөр явагдсан 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд нийт 57 тамирчнаас ОУХМ Ц.Мөнхзул оноогоор 574 оноогоор 30-р байранд, МУХБ, МУГТ О.Гүндэгмаа 570 оноогоор 39-р байрт тус тус орлоо. Энэ дасгалд олимпийн хошой аварга Болгарын тамирчин Мария Гроздева түрүүлж, дэлхийн аварга Хятадын тамирчин Зиан Жинжин , олимп дэлхийн аварга Украйны тамирчин Олена Костевич нар мөнгө хүрэл медаль авчээ гэж Монголын буудлагын холбооноос мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна