“Эхлэл рүүгээ яарсан төгсгөл” болно

2016 оны 4 сарын 21

Монголын урчуудын эвлэлийн шилдэг уран бүтээлийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан зураач О.Энхтайваны “Эхлэл рүүгээ яарсан төгсгөл” хэмээх бие даасан 10 дахь үзэсгэлэн энэ сарын 22-нд нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнд нийт таван бүтээл оролцох бөгөөд хонины ноосыг кофены үртэй хослуулан орчин үеийн дүрслэх урлаг буюу /Сontemporary/-аар илэрхийлснээрээ онцлог ажээ. Тэрээр “Аливаа зүйлд эхлэл төгсгөл гэж буй. Хүн энэ ертөнцөд оргүй хоосноос үүсч, оргүй хоосон буцдаг. Харин энэ эхлэл төгсгөл хоёрын хоорондох орон зайг өгүүлэхийг хүссэн” гэв.

О.Энхтайван нь Дүрслэх урлагийн дээд сургуулийг 1993 онд төгссөн бөгөөд сургуульдаа 2006 оноос өнөөг хүртэл багшилж байна. Мөн 1998 оноос эхлэн Монгол, Солонгос, АНУ, ОХУ, Белги, Герман, Ирланд, Франц, Хятад, Болгар зэрэг улсуудад зохион байгуулагдсан 40 гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцсон билээ. Мөн Орон зай нийгэмлэгээс 2009 онд зохион байгуудсан “Орон зай” үзэсгэлэнгийн тэргүүн байрын шагнал хүртэж байжээ. Үзэсгэлэн Туушин зочид буудлын “976” арт галерей нь үзэсгэлэнгийн танхимд 18:30 нээлтээ хийх юм байна.

А.ЦЭЭСҮРЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна