Пауэрлифтингийн хэвтээ шаталтын ДАШТ-ээс Л.Мөнхбаяр мөнгөн медаль авлаа

2016 оны 4 сарын 21

Дани улсад болох пауэрлифтингийн хэвтээ шаталтын ДАШТ-д манай улсаас долоон тамирчин оролцох талаар бид урьд нь мэдээлж байсан. Энэ сарын 19-д эхэлсэн тус тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож байна. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болж буй тус тэмцээний эрэгтэйчүүдийн М1 ангиллын 93 кг-д Л.Мөнхбаяр 272,5 кг-ыг шахаж, мөнгөн медлаль хүртлээ. “Стронг” клубын тамирчин түүний хувьд ийнхүү пауэрлифтингийн дэлхийн медальтан боллоо.

Энэ сарын 24-нийг хүртэл явагдах энэ тэмцээнд манай улсаас өсвөр үеийн ангиллын 66 кг-д С.Сүхбат, залуучуудын 105 кг-д Д.Түмэнжаргал, насанд хүрэгчдийн 120 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл, М1 ангиллын 83 кг-д Азийн аварга М.Анхбаяр, +120 кг-д П.Болдбаатар нар бяраа сорьж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна