Орон нутгийн намын удирдах ажилтнуудыг хотын бүтээн байгуулалттай танилцууллаа

2016 оны 4 сарын 21

Орон нутгийн найман аймгийн Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөлгөөн өнгөрсөн сард нийслэл Улаанбаатар хотод болсон билээ.
Энэхүү намын удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцохоор ирсэн Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Архангай зэрэг найман аймгийн АН-ын удирдах 660 гаруй ажилтанд Нийслэлийн Ардчилсан намынхан Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг танилцуулсан аялал зохион байгуулсан юм.

Тэднийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд баригдсан “Хангай” хотхон, Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, “Амгалан” дулааны станц, Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа, Богд-Уулын арын зам, Нисэх, Яармагийн зам, гүүр, “Буянт-Ухаа” 1, 2 хороолол зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцууллаа. Мөн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн болон цаашид хийх, зохион байгуулах ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна