AFC /АХБХ/-ийн ”С” зэрэглэлийн сертификат олгох сургалт өндөрлөлөө

2016 оны 4 сарын 21

Монголын Хөлбөмбөгийн Холбоо гадаа талбайн тэмцээн эхлэхээс өмнө буюу энэ дөрөвдүгээр сарыг сургалт болон тоглогч, дасгалжуулагчийн боловсролын сар болгон өнгөрүүлдэг болоод удаж байна. Энэ жилийн хувьд Монголын Хөлбөмбөгийн Холбоон дээр FIFA /Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо/ -ийн эмэгтэй дасгалжуулагчийн сургалт болон мөн FIFA-ийн залуу дасгалжуулагчийн сургалт, Шүүгчдийн сургалт Хөвсгөл аймагт явагдсан бол, хамгийн урт хугацаанд үргэлжилсэн AFC /Азийн Хөлбөмбөгийн Холбоо/-ийн “С” зэрэглэлийн  дасгалжуулагчийн сертификат олгох тун хариуцлагатай сургалт өнөөдөр өндөрлөлөө.

Энэ сарын 8-20ны өдрийг хүртэл үргэлжилсэн уг сургалт дасгалжуулагчаас маш их тэсвэр тэвчээрийг шаарддаг бөгөөд түүнийхээ хүчинд ч сайн дасгалжуулагч төрөн гарах боломжтой юм. Сургалтыг удирдан явуулж буй сургагч багш Роберт Лимийн хувьд дөрвөн жилийн өмнө  нь мөн Монгол улсад хүрэлцэн ирж хөлбөмбөгийн дасгалжуулагчидтай ажиллаж байсан эчнээ хүмүүсийн танил болсон мундаг хүн юм.

Тэрээр хаалтын үеэр хэд хэдэн зүйлийг онцлон хэлсэн юм. "Сургалтанд суух амархан, түүнийгээ үзүүлэх, таниулах, хэрэгжүүлэх нь хэцүү. Надад ч гэсэн хэцүү зүйл олон тохиолддог. Одоо эдгээр суралцагчдаас шалгалтын үр дүнг харж дүгнэж байгаад хэнд нь гэрчилгээг олгох вэ ? хэнийг хасах вэ ? гэдгийг нь шийдэх нь миний хувьд маш хүндрэлтэй зүйл. Тиймээс ямар ч үр дүнд та бүхэн бэлэн байгаарай. Та бүхнийг энэхүү агуу спортын замналд олон арвин амжилтууд хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярьлаа.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, тэмцээн зохион байгуулах хорооны дарга Г.Мөнхчулуун, МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, футзал, элсний хөлбөмбөгийн хороон дарга Б.Гансүх нар хүрэлцэн ирж оролцлоо. Амжилтанд хүрэхийн тулд тухайн хүн их хичээх хэрэгтэй. Цахилгаан шатанд ороход амжилт гэсэн товч байдаггүй, зөвхөн хүн өөрөө шат шатаар ахиж амжилтын оргилд хүрдэг. Үүнтэй агаар нэгэн ижлээр дасгалжуулагчийн сургалтанд хамрагдаж цаг заваа зарцуулсан, хөлбөмбөгийн төлөө сэтгэл зүрхээ өгсөн та бүхэн илүү их хичээж ирэх жил "В" зэрэглэлийн гэрчилгээтэй болохыг хүсэн ерөөе. Ази тивд Монголын хөлбөмбөгийн нэрийг мандуулах бүх боломж та бүхэнд бий. 

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна