Cтарриж “Ливерпүүл”-ийн төлөө 50 дахь гоолоо орууллаа

2016 оны 4 сарын 21

Английн алдарт “Ливерпүүл” клуб өнгөрсөн шөнө талбайдаа “Эвертон”-ыг хүлээж авч, 4:0-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод багийн довтлогч Даниел Старриж нэг гоол оруулсан. Ингэснээр тэрбээр “Ливерпүүл”-ийн төлөө 50 дахь гоолоо оруулж байгаа юм.

Өдгөө 26 настай довтлогч 87 тоглолтод л 50 гоол оруулж байгаа аж. Тэрбээр энэ улиралд “Ливерпүүл”-ийн төлөө бүх тэмцээнийг оролцуулаад  сүүлийн 4 тоглолтод 10 гоол оруулчихаад байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна