Хүннү хорооллын шинэ өнгө төрх

2016 оны 4 сарын 21

Үндэсний томоохон бүтээн байгуулагч “Хурд” группийн сүндэрлүүлсэн "Хүннү-2222” хороолол Улаанбаатар хотын шилдэг бүтээн байгуулалтын нэгээр нэрлэгдэж, нийслэлийнхээ өнгө төрхийг чимэж өгчээ. Хамгийн гол нь энэ хороололд амьдрах иргэдэд эрүүл агаар бэлэглэж, амар тайван амьдрах орчныг цогцлоож өгсөн байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богд Хан уулын ар бэлд орших Хатан Туул хүрээлэн урсч буй “Хүннү-2222” хороололд нийслэлд амархан үзэгдэх ногоон байгууламжтай. Иймээс хөл хөдөлгөөн ихтэй хотын чимээ шуугианаас холдож стрессгүй амар амгалан, зун цагт заавал зуслан руу хол явж бензин үрэх шаардлагагүйгээр амьдрахыг хүссэн нэгэнд “Хүннү-2222” хороолол яг тохирсон сонголт болохыг энд зөвлөе. Мэдээжийн хэрэг орчин үеийн шилдэг технологийг цогцлоосон бөгөөд  хороолол дотор авто машиныг хөдөлгөөнгүй байхаар төлөвлөж эко, аюулгүй орчинг бүрдүүлсэн гэдгээ “Хурд” группийнхэн онцлон ярьж байна. Мөн аль ч байранд нарны тусгал өдөрт гурван цагаас доошгүй тусдаг аж. 1420 айл орон сууцны тус хорооллын ногоон байгууламж нийт талбайн 30 гаруй хувийг эзэлжээ. 49, 95, 117, 83 мкв-ын  сонголттой 2-4 өрөө байрнууд бий. Машины зогсоол, гараашийн тухайд 1900 гаруй автомашин багтахаар талбайтай.