СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн хурал маргааш эхэлнэ

2016 оны 4 сарын 21

СоцИнтернийн  олон улсын эмэгтэйчүүдийн  Азийн бүсийн ээлжит  хурал маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 22,23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Уг олон улсын хурлыг  “Азийн эмэгтэйчүүд ба Жендэрийн тэгш байдал” сэдвийн хүрээнд   СоцИнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагатай  хамтран МАН-ын дэргэдэх НАМЭХ зохион байгуулж байна. Хуралд нийт 11 орны 20 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд үүн дотор Италийн парламентын гишүүн, Соц-Интернийн олон улсын эмэгтэйтэйчүүд байгууллагын хүндэт Ерөнхийлөгч Пиа Локатилла,  Бразилийн СоцИнтернийн Олон улсын Эмэгтэйчүүдийн Байгууллагын Өмнөд Латин Америкийн бүс нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Мигуэлина Векчио,   Бүгд найрамдах Колумб улсын СоцИнтернийн Олон улсын Эмэгтэйчүүдийн байгууллагын дэд Ерөнхийлөгч, Ардчилсан Хөдөлмөрийн намын дэргэдэх Хөдөлмөрийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Ерөнхийлөгч Ивонне Гонзалис, ОХУ-ын Нэгдсэн Орос намын төлөөлөгч Вера Ивановна Захарова зэрэг нэр хүндтэй зочид оролцох юм байна.

СоцИнтернийн Олон улсын байгууллагын 2016 оны Азийн бүсийн ээлжит хуралд  “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал хүний эрх”,  “Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэг болгох нь”   “Тогтвортой хөгжил-Ногоон хөгжил” сэдвүүдээр илтгэл тавигдах юм. Монголын талаас УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Тогтвортой хөгжил, ногоон хөгжил” илтгэл тавих ажээ.

Олон улсын хуралд нийт 150 орчим төлөөлөгч оролцоно.

Г.ГЭРЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна