Сонгуулийн зардлаас нийт 8.1 тэрбум төгрөг хэмнэжээ

2016 оны 4 сарын 21

Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны 2015 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлж “зөрчилгүй”  гэсэн санал дүгнэлт өгсөн тухай итгэмжлэл гардуулав.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2012-2014 оны санхүүгийн тайлангийн аудитаар “зөрчилгүй” гэсэн санал дүгнэлт авсан, өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлсэн,  нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, дотоод аудит сайн зэрэг нь  “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын шаардлагыг хангаж байгаа тул ийнхүү итгэмжлэл өгсөн байна.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн зардлаас 3.4 тэрбум төгрөг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаас 4.7  тэрбум төгрөгийн нийт 8.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг тус тус  гаргасан байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна