ОХУ допингийн эсрэг хороог шинэчилнэ

2016 оны 4 сарын 21

ОХУ Допингийн эсрэг хороог шинэчилж, Рио 2016 Олимпын наадамд тамирчдаа оролцох боломжийг хангах гэнэ.

Дэлхийн допингийн эсрэг агентлаг ОХУ-д допингийн шинжилгээг төрийн санхүүжилтээр явуулдаг гэж буруутгасны дараа Олон улсын хөнгөн атлетикийн холбоо ОХУ-д хориг тавьсан юм.

ОХУ-ын Спортын сайдын хэлж буйгаар тус улсын хөнгөн атлетикийн болон гүйлтийн тамирчид ирэх наймдугаар сард Рио 2016 Олимпын наадамд оролцохын тулд дор хаяж гурван удаа, олон улсын допингийн шинжилгээ өгөх шаардлагатай болж байгаа юм.

Эдгээр допингийн шинжилгээг Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос зохион явуулах юм байна.

Энэ сарын сүүлчээр Дэлхийн допингийн эсрэг агентлагийн олон улсын хоёр шинжээч Москвад ажиллаж, допингийн шинжилгээ зохих ёсны дагуу явагдах эсэхэд хяналт тавих ажээ.

ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко хэлэхдээ “Спортын уралдаан тэмцээн бүх шатандаа шударга, цэвэр явагдах ёстой. Бид Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Олон улсын олимпын хорооны бүх шаардлагыг 100 биелүүлнэ. Шударга тамирчдын хөдөлмөр зарим хүний буруу үйлдлээс болж нурах ёсгүй. Энэ бол бидний хувьд чухал алхам” гэжээ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна