“Том бүлэглэл”-ийн хэргийг хаажээ

2016 оны 4 сарын 21

"Херо энтертайнмэнт"-ийн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн бичлэг алдагдсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусчээ. Гэвч мөрдөн байцаалтын явцад бичлэг хулгайд алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй учир хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож хаасан байна.

Энэ талаар "Херо энтертайнмэнт"-ийн захирал Б.Баатар мэдээлэл хийж, бичлэгийг нь хулгайлж, интернэтээр цацсан явдал “том бүлэглэл”-ийн хийсэн ажил гэж мэдэгдээд байсан юм.

Харин нэвтрүүлгийг санаачлагч Э.Анужин тэрхүү бичлэгийг цацсан нь дотроосоо хийсэн ажил гэх утга бүхий үгийг хэлж байсан юм.

Тэгвэл бичлэгээ хулгайд алдсан нь нотлогдоогүй учраас өөрсдөө л зориуд цацсан болж таарлаа.

Л.ХАЛИУ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна