Жүжигчин Г.Ундармаа ээлжит эмнэлгээ тохижуулжээ

2016 оны 4 сарын 22

Жүжигчин Г.Ундармаа энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа Баянхошуу салбарын хүүхдийн кабинет, хүлээлгийн танхимыг тохижуулж, хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Жүжигчин бүсгүйн хувьд эмнэлгийн хүлээлгийн танхим тав тухгүй байдгийг өөрийн биеэр мэдрэн, улмаар “Итгэлийн танхим” ТББ байгуулж, энэ ажлаа эхлүүлсэн билээ. Тэрбээр өнөөдөр 15.00 цагт  Баянхошуун дахь хүлээлгийн танхим, кабинетын тохижилтын ажлаа хүлээлгэн өгнө.

Жүжигчин бүсгүйн хувьд анх Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээлгийн танхимыг шинэчилсэн. Мөн үүний дараа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн хүлээлгийн танхимыг шинэчилж байсан билээ. Тэрбээр энэ ажлаа үргэлжлүүлэн, олон хүнд буян болох хүсэлтэй гэдгээ ч ярилцлагадаа дурдаж байсан удаатай.

М.КЕЙТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна