Принсийн шилдэг дуунууд

2016 оны 4 сарын 22

Фото: LFI / Photoshot / REPORTER / East News

АНУ-ын дуучин Принс нас барсан тухай дөрөвдүгээр сарын 21-нд хэвлэлүүд мэдээллээ. Түүнийг  Миннеаполис хот дахь гэртээ нас барсан байхыг нь олжээ.  Үхлийн шалтгааныг тайлбарлаагүй байгаа юм. Дуучин ханиад томуутай түүнд тусламж хэрэгтэй гэсэн мэдээлэл гарч байлаа. Цагдаагийн албанаас  мөрдөн шалгаж эхэлжээ.

Принс 1958 оны зургадугаар сарын 7-нд афроамерик гэр бүлд төржээ.Хөгжмийн карьерын анхны алхмаа бие даан хийж эхэлжээ. Дуугаа өөрөө зохиож, мөн продюсерийг өөрөө хийж иржээ. Дуучин 1981 онд The Rolling Stones хамтлагт тоглохын өмнө тайзнаа өндөр өсгийтэй шаахайтай, сүлжмэл хувцастай гарч ирсэн бөгөөд түүнийг үзэгчид гей гэж хүлээн авсан байв.

Түүний талаарх сэтгэгдэл зөрүүтэй ч тэрээр The Time хамтлагийг байгуулан дөрвөн цомог гаргаж чадсан юм. Purple Rain («Үзмэн ягаан бороо»), When Doves Cry («Тагтаа уйлах цагаар »), This Could B Us («Энэ нь бид байж болно»), Kiss («Үнсэлт»), I Wanna Be Your Lover («Би чиний нууц амраг баймаар байна») зэрэг дуу нь эхлээд АНУ-ын дараа нь дэлхийн чартуудын дээд хэсэгт байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна