Хүн гэдэг дотоод бүтэц болон, бусдад харагдах гадаад хэлбэр дүрсээрээ ялгаатай савтай ус л гэсэн үг...

2016 оны 4 сарын 22

Ус бидэнд хэрхэн нөлөөлөх нь түүний бүтцээс хамаардөг. Та өдөр бүр биед хэрэгтэй эрдэс бодисоор дутахгүй, сайхан мэдээ хүлээн авч, аз жаргал  хайр энэрлээр дүүрэн үг сонсож амьдардаг бол ямар байх вэ? Харин эсрэгээрээ амин дэмгүй хүнс, буруу муу үг, хэрүүл маргааны дунд байвал юу болж хувирах вэ? Товчхондоо та өөрийнхөө бүтцийг анзаараад нэг үзээрэй.

Усны бүтцийг хүн бүр мэдэх ёсой гэсэн дүгнэлтэнд хүрэх болно. Учир нь та бид 70% нь уснаас бүтсэн бодгаль шүү дээ.  Тэгвэл тэрхүү 70 хувийн бүтэц зөв эсвэл буруу байх нөхцөлтэй байх нь. Цэцэг эсвэл өөр бусад зүйлс дээр усаар дамжуулан хийсэн туршилтыг гайхаж шагшдаг хэрнээ хүний биед бас ийм  нөлөө үзүүлдэг талаар санаанд тань ороогүй ч байж мэдэх юм. Тэдгээр туршилтуудын бүх агуулга нь орчин тойрны нөлөөллөөс хамаар ч өөрчлөгдсөн ус сайн, эсвэл муу үр дагаварыг авчирдаг тухай байдаг. Тухайлбал аз жаргалтай энэрэнгүй, хайр нигүүлсэлийн үг хэлж, сайхан хөгжим сонсгосон усаар усалсан  цэцэг хамгийн сайхнаар дэлгэрч ургаж байдаг бол эсрэгээрээ  муу үг хэлж талстыг нь гэмтээсэн ус цэцгийг гундааж үхүүлж байдаг шүү дээ. Яг л үүнтэй адилаар таны биеийг бүрдүүлж байгаа усны молекулуудын байдал танд нөлөөлж, дотор зохион байгуулалтаа өөрчилж байдаг нь бидний сэтгэл санаа эрүүл мэнд, бусдад харагдах дүрээр  мэдрэгддэг. Дэлхийн ус судлалд эргэлт гаргаж, усны шинжлэх ухааны том төлөөлөл гэж хүлээн зөвшөөрөгдсөн, анагаах ухааны нэрт төлөөлөгч Японы эрдэмтэн Масару Эмото манай дэлхийн өөр өөр орчин нөхцөлөөс авсан усны  кристал бүтцийн ялгааг харуулсан байдаг. Тэрээр дээжлэн авсан усан дуслуудыг хөлдөөж, дараа нь гэрэл зураг буулгах хүчин чадал бүхий микроскопын тусламжтайгаар орчны нөлөөллөөр усны молекулын хэлбэр хэрхэн өөрчлөгддөгийг харуулсан юм. Судалгааны үр дүнд уулын булаг болон онгон байгалийн шинж чанараа алдаагүй газруудын усны молекул нь геометрийн гоёмсог дүрстэй байсан бол хүн ам ихтэй үйлдвэрлэлийн хог хаягдлаас болж бохирдсон голын усны молекул нь ямар ч эмх замбараагүй  дүрсийг үүсгэж байгаа нь батлагдсан байх юм.

Энэхүү судалгаанд Монгол орноос дээжлэн авсан уснуудыг ч гэсэн оруулсан байдаг. Тэдгээрээс хамгийн гайхалтай нь бидний худалдан авч уудаг Хужирт хэмээх байгалийн эрдэст усыг цасан ширхэг мэт 6 талс бүхий хамгийн зөв бүтэцтэй гэдгийг тогтоожээ. Энэ нь хотоос зайдуу хөрс болон агаарын бохирдолгүй орчинд өөрийн ид шидээ бүрдүүлж байдаг тэрхүү эрдэст усыг чанарыг нь алдагдуулалгүй экологийн цэвэр орчинд нь  бэлтгэгдэн ирдэгтэй холбоотой болов уу.  Ус гэдэг мэдээллийг хадгалж мөн дамжуулж байдаг сонирхойлтой, гайхалтай чадвартай нь эндээс харагдаж байгаа юм. Энэ нь бидний биед  дан ус биш зөв эсвэр буруу бүтэц, янз бүрийн мэдээлэл ч гэсэн усаар дамжин хамт орж ирж, нэг хэсэг маань болдог гэсэн үгТиймээс ус л бол ус шүү дээ гэж уудаг усандаа тоомжиргүй хандаж болохгүй юм.