АНУ-ын нефтийн компаниуд $67 тэрбумийн алдагдал хүлээв

2016 оны 4 сарын 22

АНУ-ын Эрчим хүчний яамны үнэлгээгээр тус орны нефтийн 40 том компани 2015 онд 67 тэрбум долларын алдагдалтай байжээ.

Энэ талаар АНУ-ын Эрчим хүчний яамны дэргэдэх Эрчим хүчний мэдээллийн газрын (EIA)  долоо хоногийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Эдгээр компани нь уламжлалт газрын тос болон занарын хий олборлодог.

EIA агентлагийн шинжээчид энэ сегментэд байгаа компаниудыг их (high loss group) болон бага алдагдалтай (non-high loss group) гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваажээ.

АНУ-ын 40 хувьцаат компанийн жилийн тайлангуудад дүгнэлт хийхэд өнгөрсөн оны нийт хохирлын хэмжээ нь 67 тэрбум доллар болж байна. Компаниудын санхүүгийн хохирол нь нефтийн үнэ унаснаас ашиг нь буурсан, үнэ унаж байгаагийн улмаас сүүлийн 18 сарын дотор хөрөнгөө хаасан зэргээс үүдэлтэй ажээ.

Гэхдээ компаниудын үзүүлэлтэд мэдэгдэхүйц ялгаа байгаа гэнэ. Дөчин компаниас 18 нь их хохиролтой хэсэгт багтаж байна. Тэд өөрийн хөрөнгийн 100 хувиас давсан хохирол амсчээ.

Энэ хэсгийнхэн нефтийн үнийн уналтад маш илүүтэй өртөх эрсдэлтэй байсан юм. Тэд зээл ихтэй, нефтийн илэрсэн нөөцийн ашиг нь бага байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна