Дипломат албаны тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

2016 оны 4 сарын 22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаасаа нэг цаг орчмын дараагаар эхэлж, Дипломат албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Төрийн ордны Их танхимд өнөөдөр 10.00 цагийн орчимд Ази Европын парламентын түншлэлийн есдүгээр чуулганы нээлт болж, түүнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцсон тул чуулганы эхлэх хугацаа ийн нэг цагийн дараа буюу 11.00 цагийн орчимд эхэлсэн юм.

Дипломат албаны тухай хуулийн төсөлд хилийн чанад дахь Элчин сайдын яамыг УИХ, бусад Дипломат төлөөлөгчийн газрыг Засгийн газар нээх, хаахаар одоогийн зохицуулалтыг өөрчилж, тэргүүнийг томилох томилгоог уялдуулсан. Түүнчлэн дипломат алба мэргэшсэн байх, энэ дархлааг нь хамгаалах хүрээнд дипломат албаны мэргэшлийн удирдлагыг хэрэгжүүлэх Дипломат албаны зөвлөлтэй байх, Төрийн нарийн бичгийн дарга, ДКТГ-ын тэргүүнд тавих тусгай шаардлага, дипломат албан тушаал дэвшихэд тавигдах ажилласан жилийн шаардлагыг тогтоох, бусад улсад байдаг жишгийн дагуу шаардлагатай үед дипломат албанд түр ажиллуулах хүний нөөцтэй байх зэрэг олон зохицуулалтыг бий болгосон байна.  

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна