Цэцийн хуралдаан үргэлжилж байна

2016 оны 4 сарын 22

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан яг одоо Цэцийн хуралдааны танхимд нээлттэй үргэлжилж байна. Иргэн Ц.Намсрай, Д.Банзрагч нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн  долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм.

Энэ гомдлын дагуу Үндсэн хуулийн Цэцийн орлогч дарга Н.Жанцанаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй дунд суудлын хуралдаан 09.30 цагт эхэлсэн юм. Энэ асуудлаар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү нарыг томилсон ч хуралдаан Д.Лүндээжанцан гишүүн ганцаараа оролцож байна.

Эх сурвалжийн мэдээлснээр 13.00 цагийн үед хуралдаан дуусч, Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийднэ.

Д.УУДАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна