ASEP салбар хуралдаанаар үргэлжилж байна

2016 оны 4 сарын 22

Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр дүгээр чуулган яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа баталж, салбар хуралдаанд шилжсэн юм. Одоогоор “Үр дүнтэй олон талт харилцаа хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” гэсэн хоёр сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд үргэлжилж байна. 

Дашрамд дуулгахад АЕПТ-ийн уулзалт нь Ази болон Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны чухал бүтэц юм. Энэхүү уулзалт хоёр жил тутамд Ази, Евпорын орнуудад АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг угтаж зохион байгуулагддаг уламжлалтай.

Т.ДАВААНЯМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна