Анхан шатны зарим шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын зар

2016 оны 4 сарын 22

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар тушаалаар:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн;

2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн;

3.Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн;

4.Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн;

5.Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тус тус 1 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшихийг хүссэн хуульчийн баримт материалыг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутаас 05 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn  цахим хаягаар хүлээн авна.

Сонгон шалгаруулалт зарласан шүүгчийн сул орон тооны болон нэр дэвшихийг хүссэн хуульчийн бүрдүүлэх баримт материалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй  www.judcouncil.mn хуудаснаас танилцана уу.

Лавлах утас: 7000-8030, 7000-8041

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2016.04.18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна