Буянт-Ухаа спортын ордон руу автобус үйлчилж байна

2016 оны 4 сарын 22

Монгол улсад анх удаа болж буй чөлөөт бөхийн олимпийн эрхийн тэмцээн өнөөдөр сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ. Буянт-Ухаа спортын ордонд болж буй “The first “Last-Chance” (Эхний сүүлчийн боломж) тэмцээн ням гаригт өндөрлөнө. 

Өнөөдрөөс эхлэн Буянт-Ухаа спортын ордон руу автобус үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ. Тодруулбал, өнөөдөр 15.00, 16.00, 17.00 цагуудаас Спортын төв ордноос нийтийн унаа үйлчилж байна. 

Тэмцээний нээлтийн ажиллагаа 17.30 цагаас эхлэх бөгөөд сонгомол бөхийн финалын барилдаанууд 18.00 цагаас эхэлнэ. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна