Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг огцруулжээ

2016 оны 4 сарын 22

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал өнөөдөр болж, Засаг дарга М.Чинболдыг огцруулжээ. Энэ удаагийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд 29 төлөөлөгч оролцсон байна. Тодруулбал, МАН-ын 20, Ардчилсан намын 8, МАХН-ын нэг төлөөлөгч тус бүр оролцон дээрх шийдвэрт хүрчээ.

Түүнийг сүүлийн дөрвөн сар орчмын хугацаанд төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр хоморголон халсан, төсвийн хөрөнгөөр гадаад улс руу гэр бүлээрээ аялан дүүргийн нэр хүндийг унагасан, дүүргийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дээр хайнга хандаж ирсэн зэрэг үндэслэлүүдээр буруутган хариуцлага тооцсон байна. 

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна