Сүхбаатар дүүргийн ажил олгогчид чуулж байна

2016 оны 4 сарын 22

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Ажил олгогчид”-ын III чуулган өнөөдөр Монголын хүүхдийн ордонд болж байна.

Энэхүү чуулган нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн Газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжуудийн хэрэгжилтийг хангахад чиглэгдэж байгаа юм. Дүүргийн төр захиргааны байгууллагууд, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэн үр дүнд хүргэх, холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, нийгмийн түншлэгч талууд, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна