“Хайрыг гэрчил” жүжиг нээлтээ хийнэ

2016 оны 4 сарын 22

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Хайрыг гэрчил” хэмээх цоо шинэ жүжиг тоглох гэж байна. Жүжгийн гол дүрд тус театрын жүжигчин СТА Г.Эрхэмбаяр, Б.Баттулга нар тоглосон бөгөөд ирэх сарын 6-нд Үйлдвэрчний соёлын төв ордонд нээлтээ хийх юм.

Уянгын драмын жүжгийн зохиолыг СГЗ зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, Монгол улсын Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулжээ. Мөн шинэхэн жүжгийн дууг хөгжмийн зохиолч Л.Балхжав бүтээж, дуучин А.Хишигдалай, Б.Замбалгарав нар хамтран дуулжээ.

А.СҮРЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна