Стильдээ үнэнч хатан хаан

2016 оны 4 сарын 22

«THE GIRLS OF GREAT BRITAIN AND IRELAND» титэмтэй албан ёсны хөрөг, 1949

Энэ ер бусын гайхалтай эмэгтэй Нэгдсэн вант улсын хатан хаанаар Их Британийн бүх хаанаас хамгийн олон жил сууж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард II Елизавета хаан ширээнд суусны 64 жилийн ой болов. Дөнгөж 27 настайдаа хаан ширээнд залагдсан хатан хаан дөрөвдүгээр сарын 21-нд 90 настайгаа золголоо. Арав дахь арван жилийхээ босгыг алхсан энэ эмэгтэй өнөөдөр үндэстнийхээ бэлгэдэл болсон. Мөн хатан хааны хувцас загварын стиль нь өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож чадсан.

Хатан хаан Елизавета ээж, дүү охин Маргарет гүнжийн хамт, 1941

Загварын хувьд хатан хаан замаасаа огт хазайгаагүй. Түүний загварын мэдрэмж нь хүүхэд байхаас нь суусан юм. Тэр цагаас л хатан хааны стиль улс орных нь тогтвортой, тансаг байдлын баталгааг харуулж ирэв. Тэрбээр ордныхоо оёдолчдод үнэнч байсаар ирсэн билээ. Оёдолчин Норман Хартнелл (1901–1979) удаан хугацаагаар хатан хааны албан дүрийг бүтээж ирсэн юм. Титэмлэх ёслолын  даашинз, Филипп Маунтбаттены эхнэр болоход гоёсон гоёлыг тэр бүтээсэн юм. А Харди Эмис (1909–2003) нь хатан хааны өдөр тумын хувцас дээр анхаарч иржээ.

Дүү охин Маргарет гүнж ба нутгийн нэгэн эмэгтэйн хамт Норфолк мужийн тариа хураалт дээр, 1943

Бүхий л амьдралдаа II Елизавета энгийн даруу загварууд, жараад оны геометрийн эсгүүр, дөрвөлжин хээтэй банзал, цэцгэн угалз, color block стилийн өнгө аясыг дээдлэн үзэж иржээ. Цагаан бээлий, сувдан зүүлт хундаган өсгийтэй хурц хоншоортой шаахай, ридикюль гэх цүнх, элдэв бүрх малгай нь хатан хааны дүртэй үргэлж зохицолдож байлаа. Өөрийн бэр Кейт Миддлтонд загварын зөвөлгөө өгдөг юм шиг харагдана. Хатан хааны стиль эртнээс олны анхаарлын төвд байж ирсэн юм.

Хааны гэр бүлийнхэн Маргарет гүнж, Елизавета гүнж, хаан VI Георг, хатан хаан Елизавета нар «Лондон театрт, 1946

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна