“Гео-уулзалт” боллоо

2016 оны 4 сарын 22

"Гео-уулзалт" энэ сарын 20-ны өдөр Шинжлэх ухааны парк, Мэдээлэл технологийн 302 тоотод Монгол-Австралийн нийгэмлэг (MOZZIES)-ийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Л.Ариунаа үйл ажиллагаанд оролцож, нээлтийн үг болон үйл ажиллагаа хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа талаар болон цаашид хэрэгжүүлж болох үйл ажиллагааны тухай мэдээлэл өглөө.

Уулзалтанд 50 гаруй салбарын мэргэжилтэнгүүд, судлаач, оюутнууд, сонирхогч нар цуглан байгаль хамгаалал, тухайлбал биологийн төрөл зүйлийн амьдрах орчны загварчлал, орчны болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл зэргийг тооцоолоход гео-мэдээллийн технологи, аргачлалыг хэрхэн хэрэглэж буй тухай хэлэлцэж, ярилцлаа.

Уулзалтад ороцлогчид цаашид хийх ажлынхаа талаар ярилцжээ. Тухайлбал, ирэх есдүгээр сарын албан ёсны анхны ESRI-ийн Монголын хэрэглэгчдийн хурал буюу ArcGIS-ийн хурал, мөн Монгол Ай Ди ХХК-ийн боловсруулж буй газрын зураг, түүнтэй холбоотой бизнес боломжуудын тухай танилцуулга хийж, дараа дараагийн үйл ажиллагаануудад хамтран ажиллах саналыг солилцлоо.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна