Мэс засалд орохын тулд 30 жил хүлээнэ

2016 оны 4 сарын 22

Шинэ Зеландын гоо сайхны мэргэжлийн цорын ганц мэс засалч тэтгэвэртээ гарснаас трансжендер хүмүүс хүйсээ солиулахын тулд дор хаяж 30 жил хүлээх шаардлагатай болж байгаа гэнэ. Энэ нь трансжендер хүмүүсийн хувьд цаазын ялаас ялгаагүй мэдээ юм.

1990-ээд онд Шин Зеланд харьцангуй хямд өртгөөр, мэргэжлийн өндөр түвшинд хүйс солих нарийн мэс засал хийдгээрээ дэлхийд номер нэг гэгдэж байв.

Гэвч 2014 онд эрэгтэй хүнийг эмэгтэй хүн болгон хувиргаж чаддаг, алтан гартай мэс засалч тэтгэвэртээ гарснаас хойш түүнийг орлох хүн олдохгүй байгаа ажээ.

Өдгөө 70 настай тэтгэвэртээ гарсан гоо сайхны мэс засалч Петр Уолкерын хэлж буйгаар хүйс солих мэс засал нь маш нарийн төвөгтэй учраас гоо сайхны мэс засалч болохоор зориглох хүн ховор гэнэ. Шинэ Зеландын Засгийн газраас хоёр жилд нэг удаа гурван хүний хүйс солиулах мэс заслын төлбөрийг даадаг гэнэ.

Петр Уолкерыг тэтгэвэрт гарснаас хойш төрийн санхүүжилтээр мэс засал хийлгүүлэх жагсаалтад орсон хүмүүс 70 болж нэмэгдсэн байна. Үүссэн нөхцөл байдлаас болж Шинэ Зеландын трансжендер хүмүүс нэг бол үнэгүй мэс засалд орох ээлжээ 30 жил хүлээх эсвэл гадаадад өөрийн зардлаар мэс засалд орох хоёр сонголт үлджээ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна